Гишүүд тангараг өргөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Гишүүд тангараг өргөж магадгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжиж байна.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдаан үргэлжиж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан бөгөөд гишүүд санал, асуулга тавьж байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ: Хохирогчдод олгох мөнгийг төрд эргэн төлөх үүрэг хүлээж буй субьект нь ШШГЕГ. Эх үүсвэр нь ХЗХ-дын хураагдсан хөрөнгө. ХЗХ-г үүсгэн байгуулагчдын нуугдмал хөрөнгийг эрэн сурвалжилж, илрүүлэх хэрэгтэй. Өмнөх Ажлын хэсэгт хохирогчдын төлөөлөл байгаагүй. Энэ удаагийн ажлын хэсэгт хохирогчдын төлөөлөл орж байгаа нь дэвшил" гэв.

Гишүүдийн асуулт үргэлжиж байна.

Үүний дараа УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт нэр дэвшигч Д.Сумъяабазар, 10-р тойрогт нэр дэвшигч Д.Зоригт нар тангараг өргөж магадгүй байна. Учир нь ёслолын албаныхан энэ үед бэлтгэлээ хийж байна. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж