
Psy энэ үеэр “би хэзээ нэгэн цагт Өмнөд Солонгосоос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний од төрөхийг мөрөөддөг байсан ч одоо энэ бол миний хувьд мөрөөдөл биш болсон. Учир нь би үүнийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Тэрээр 1996 онд аавынхаа зөвлөсөнөөр Бостоны Их Сургуульд Бизнесийн удирдлагаар суралцахаар төлөвлөж байсан ч өөрийн сонирхлыг даган тус сургуулийн дэргэдэх хөгжмийн “Berklee College”-д элсэж байжээ. Гэсэн хэдий ч Psy тус коллежийг төгсөж чадаагүй гэдгээ Харвардад зочлох үеэрээ мөн нуулгүй ярьсан байна.
Э.АНХТУЯА


