“Соёл бол ард түмэн, улс орнуудыг холбогч гүүр юм” хэмээн ноён Вень Зябао онцолсныг хэвлэлийн бага хурал дээр сайд хэлжээ. Тийм ч учраас Сөүл дэх Хятадын төвөөр зочилж, Улаанбаатарт Хятадын соёлын төвийг нээжээ. Мөн тэндхийн хүүхэд залуусын Хятадын соёл, зан заншил, хэл, утга зохиолыг судалж байгаа арга барилтай танилцсаныг дурджээ. Айлчлалын явцад дээрх дөрвөн орны залуустай Хятадын тал хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг чухалчилсан байна.
Хэвлэлийн бага хурал дээр ойрын таван жилд Монголын 300 охид, хөвгүүдийг Хятадад зочлуулахаар болсныг дурджээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Монголд айлчлахдаа Олон улсын хүүхдийн баярын арга хэмжээнд оролцсон нь Улаанбаатарчуудад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн болохыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлалын дүнг танилцуулахдаа хэлсэн байна. Түүнийг угтах ёслол Сүхбаатарын талбайд болох үед хүүхдийн баяр тэмдэглэж талбай дүүрэн хүнтэй байсан юм.
Д.ОЮУН