-Яагаад Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор болсон бэ?
-Энэ хүнийг дэмжиж ажиллахаар болсон үндсэн хоёр шалтгаан бий. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь бидний үзэл баримтлалд нийцэж байгаа. Бид эрх чөлөө, ногоон хөгжлийг дэмжиж баримталдаг. Үүний эхнийх нь болох эрх чөлөөний үзэл баримтлал биднийхтэй таарч байгаа. Төрийн оролцоог багасгах, хүнд суртлыг арилгах, авилгыг аль болох бууруулах зэрэг санал санаачилга гаргаж байгаа нь үнэхээр дэмжүүштэй зүйл. Хоёрдугаарт, гэвэл манай намын гол үзэл баримтлал ногоон хөгжилийг дэмжиж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахад хичээж ажиллах болов уу гэж үзэн бид Ц.Элбэгдоржийг дэмжиж, энэ удаагийн сонгуульд оролцохоор болсон.
-Үндэсний хорооны хурал болохоос өмнө АН-ынхантай тохироо хийсэн үү?
-Манай намаас гарсан ажлын хэсэг удахгүй АН-ынхантай уулзаж, ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. ИЗНН засагт багтаж ажиллаж байгаа. Засагт орохоос өмнө засгийн газрыг бүрдүүлж байгаа өөр намуудтай хийсэн гэрээ, санамж бичиг гэж юм бий. Үүний дагуу бид Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн ажиллах вэ гэдгээ тогтооно.