Зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг баталлаа

Чуулганы өнөөдрийн /2013-05-10/ үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар танилцуулсан. Хэлэлцээрүүдийг Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөх явцад УИХ-ын гишүүдээс гаргасан зөвлөх үйлчилгээний зардал болон төлөвлөгдөөгүй зардлуудыг бууруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу Азийн хөгжлийн банктай хамтран зээлийн хэлэлцээрүүдэд уг зардлуудыг оруулж ирсэн байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 67,9 хувийн саналаар, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 70,2 хувийн саналаар тус тус батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж