Нью-Йорк хотноо ирэх сарын есөнд зохион байгуулагдахаар болсон Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг 67 дахь удаагийн “Tony Awards” нэр дэшигчдээ албан ёсоор зарлаад байгаа. Тэгвэл энэ удаагийн наадмыг нэрт жүжигчин Нил Харрис Патрик дахин хөтлөхөөр болсон байна.
Учир нь тэрээр “Tony Awards”-ийн 63, 65, 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг өмнө нь хөтөлж байжээ. Түүний хувьд театрын урлагийн нэр хүндтэй наадмыг хөтөлж буй дөрөвдэх тохиол болж байгаа тухай наадмын зохион байгуулагчид ийнхүү мэдэгдсэн аж.
1947 оноос эхтэй уг наадам өнгөрсөн жил Нью-Йокийн “Beacon” театрт зохиогдсон бол энэ удаа “Radio City Music Hall”-д болох юм байна.
Э.АНХТУЯА