“Харанга” хоёр жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

“Харанга” хоёр жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ

Домог мэт “Харанга” хамтлагийн 25 жилийн ой ирэх жил болно. Их ойн жил болж буйтай холбоотойгоор гитарчин Я.Одсүрэн энэ сарын 17, 18-нд “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоо “UB Palace”-ын их танхимд тоглохоор болоод байгаа билээ. Энэ тоглолтын араас ирэх долдугаар сард Х.Лхагвасүрэн, есдүгээр сард Ц.Чулуунбат, арваннэгдүгээр сард А.Энхманлай нарын бие даасан тоглолтууд болох аж. Он гаргаад хамтлагаараа БНСУ цаашлаад АНУ, Европт аялан тоглолт хийх гээд фенүүддээ баярлуулах сайхан мэдээг дуулгасан.

“Харанга” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээг Я.Одсүрэнгийн тоглолтоор нээсэн нь учиртай гэнэ. Энэ нь түүний өнгөрсөн жил гаргасан “Харангын Я.Одсүрэн” цомгийн баяр бөгөөд хоёр дахь бие даасан тоглолт нь юм. 2011 онд “Харанга” хамтлаг Драмын театрт “Амьдрал-2” тусгай тоглолтоо тоглож байсан. Үүнээс хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гараагүй байгаа. Хоёр жилийн дараа Я.Одсүрэнгийн тоглолтын тайзнаа хамтлагаараа гарч байгаа нь энэхүү тоглолтын нэгэн онцлог болж байна. Иймдээ ч тоглолт болохоос сарын өмнө тоглолтын бэлтгэлдээ гарсан бөгөөд тоглолтыг “On’n Off” продакшн найруулж байна.

Г.ДАША 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж