&#34Манчестер Юнайтед&#34 Мойестэй гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

&#34Манчестер Юнайтед&#34 Мойестэй гэрээ байгуулав

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб сэр Алекс Фергюсоныг огцорсны дараа шинэ дасгалжуулагчаараа Ливерпулийн «Эвертон» багийн дасгалжуулагч Дэвид Мойес болов. Тэр «МЮ» клубтай зургаан жилийн гэрээ байгуулан гарын үсгээ зурав. Мойес "Манчестер Юнайтед" клубт 2013 оны долдугаар сарын 1-нээс ажиллаж эхлэх гэнэ.

"МЮ" сайтад бичсэнээр, Мойесийг шинэ дасгалжуулагчаараа сонгохыг Фергюсон зөвлөж, клубын захирлуудын зөвлөл дэмжжээ. Фергюсон 1998 онд түүнийг ерөнхий дасгалжуулагчийн туслахаар дуудсан ч Мойес бие даан ажиллахыг илүүд үзсэн ажээ.

Одоо 50 настай Мойес, Фергюсон шиг шотланд үндэстэн. Тэрээр 1998-2002 онуудад «Престон Норт Энд» багийг тэргүүлж байгаад 2002 оноос «Эвертон» багийг дасгалжуулагчаар ирсэн. Түүнийг байх хугацаанд «Эвертон» ганц ч цол аваагүй ч Мойес гурван удаа Английн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгджээ.

Фергюсон 2012/13 оны тоглолтын улирлын дараа огцорно гэдэг нь тавдугаар сарын 8-нд тодорхой болсон. Фергюсон «МЮ» клубын ерөнхий дасгалжуулагчаар 26  жил ажилласан. Энэ үеэр баг нь 13 удаа Английн аварга болж, хоёр удаа Аваргуудын лигт ялж байсан байна. 



Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж