Олон улсын чуулган болно

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Олон улсын чуулган болно

Японы “Хүүхдийг ивээх сан” хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга зүйн чиглэлээр Монгол улсын боловсролын салбарт хуримтлагдсан сайн туршлагыг олон улсын түвшинд таниулах зорилгоор “Сургууль, цэцэрлэг дэх хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2013 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа билээ.

“Хүүхдийг ивээх сан” нь 2008 оноос эхлэн гэр бүлийн болон боловсролын орчинд “хүмүүжлийн эерэг арга зүй”-г түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажиллаж эцэг эх, сургууль, цэцэрлэгийн багш нарт зориулж эзэмшүүлэх сургалт, судалгаа, практик үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. 2008-2011 онд “ЕБС-иудад Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах нь”, 2011-2014 онд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслүүдийг хэрэгжүүлж байна. Чуулга уулзалтад эдгээр төслүүдэд хамтран ажилласан сургууль цэцэрлэгийн багш, оролцогчид, МУБИС, Дорнод, Ховд, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөгчид болон “Хүүхдийн ивээх сан”-гийн Азийн орнуудын бүсийн зөвлөх Лакшман Белбасе, Японы Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн хатагтай Икуко Мори, Зөвлөх ноён Ясуюки Сайго нар урилгаар оролцон илтгэл тавих юм. 

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж