
“Хүүхдийг ивээх сан” нь 2008 оноос эхлэн гэр бүлийн болон боловсролын орчинд “хүмүүжлийн эерэг арга зүй”-г түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажиллаж эцэг эх, сургууль, цэцэрлэгийн багш нарт зориулж эзэмшүүлэх сургалт, судалгаа, практик үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. 2008-2011 онд “ЕБС-иудад Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах нь”, 2011-2014 онд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслүүдийг хэрэгжүүлж байна. Чуулга уулзалтад эдгээр төслүүдэд хамтран ажилласан сургууль цэцэрлэгийн багш, оролцогчид, МУБИС, Дорнод, Ховд, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөгчид болон “Хүүхдийн ивээх сан”-гийн Азийн орнуудын бүсийн зөвлөх Лакшман Белбасе, Японы Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн хатагтай Икуко Мори, Зөвлөх ноён Ясуюки Сайго нар урилгаар оролцон илтгэл тавих юм.