Экс-ерөнхий сайдын хүүг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Экс-ерөнхий сайдын хүүг хулгайлжээ

Пакистаны Ерөнхий сайд байсан Юсуф Реза Гиланийн хүүг хулгайлсан тухай Reuters мэдээлэв. Пакистаны талибуудын “исламын биш” гэж нэрлээд  байгаа бүх нийтийн сонгуулийн өмнө  энэ хэрэг үйлдэгджээ.

Али Хаидер Гилани
STR / AFP

Али Хаидер Гиланийг тавдугаар сарын 9-ны өдөр Пенжаб мужийн Мултан хотод  улс төрийн цуглаанд очиж явахад нь хулгайлсан байна. Түүнд довтлох үеэр Гилагийн нарийн бичгийн дарга ба хамгаалагч нар нь алагдсан байна.

Гиланийн гэр бүлийнхэн Бхутто ба Зардарийн овгийн адил Пакистаны ардын намд нөлөөтэй. Юсуф Реза Гилани тус орны Засгийн газрыг 2008- 2012  онуудад толгойлж байсан юм.

Дөрөвдүгээр сараас эхлэн ПАН бусад улс төрийн хүчний хамт исламистуудын олон тооны халдлагад өртөж байна. Пүрэв гаригт Пакистаны талибуудын лидер Хакимулла Месудын захидал олонд хүрсэн ба тэнд сонгуулиар аллагууд явуулна гэж өгүүлжээ. Бүх нийтийн сонгууль  тавдугаар сарын 11-нд явагдана. Хуучин ерөнхий сайд байсан Наваз Шарифын Пакистаны лалын лиг гэсэн нам сонгуульд ялах магадлалтай байна. Энэ нам Пакистаны радикалуудтай холбоотой гэгддэг учраас талибуудын довтолгоонд өртөөгүй аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж