Өмнө чинь овоорсон их ажлын
хажуугаар зарим үед бизнесийн сайхан санаа олох цаг өөртөө гаргамаар
байдаг л биздээ. Бизнес эрхлэгчдийн хувьд компанийхаа өдөр тутмын үйл
ажиллагааг хэвийн авч явах үүднээс ихээхэн завгүй ажиллацгаадаг нь үнэн. Гэхдээ
бизнесээ урт удаан хугацааны туршид авч үлдэх, цаашид улам өнгө оруулахын тулд
холыг харсан стратегийг бий болгох шаардлагатай тулгардаг. Тэгвэл их ажлын
хажуугаар толгой тархиа түр амрааж, сайхан сайхан санаануудыг хаанаас, хэрхэн
олж болох талаар танд хүргэе.
Зохиолч, бизнес эрхлэгч Бен Касноча хэлэхдээ “хүний уураг тархи аливаа зүйлийн
талаарх хүнд бодлоосоо салсан үедээ яаядаа гэсэн сайхан санаануудыг олдог” гэж
хэлсэн бөгөөд хүний санаанд оромгүй, гайхалтай сайхан санаануудыг яаж олж болох
талаар сэтгэлзүйн бодит туршилтан дээр үндэслэсэн доорх хэдэн аргыг санал
болгож байна.
1.
Хөөстэй ваннанд хэвтэх, эсвэл
шүршүүрт ороход хүний тархи толгой сэргэж, төрөл бүрийн бүтээлч санаанууд орж
ирдэг.
2.
Ажлаа тараад гэрлүүгээ машинаар явах
зан гэх мэт тээврийн хэрэгслийн цонхоор ширтэж явах нь шинэ шинэ санаануудыг
өлгийдөн авах нөхцлийг бүрдүүлдэг
5.
Ажил, албан өрөө, гэртээ бичиг цаас
эмхэлж цэгцлэх, номнуудынхаа байршлыг өөрчилж дахин өрөх үед хүмүүс их гүн
бодолд автдаг гэжээ.