Монгол зэрэг оронд хийсэн айлчлалын дүнг танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Монгол зэрэг оронд хийсэн айлчлалын дүнг танилцуулжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Зечи өчигдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.  Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Азийн дөрвөн оронд хийсэн айлчлалын дүнг түүгээр танилцуулжээ. Ноён Вень Зябао өнгөрсөн тавдугаар сарын 28-наас энэ сарын 3 хүртэл Япон, БНСУ, Монгол Улс, Мьянмад айлчилсэн юм. Айлчлалаар эдгээр оронтой эдийн засаг, худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх талаар яриа хэлэлцээр хийснээс гадна соёлын харилцааг чухалчилсныг Гадаад хэргийн сайд онцолсон байна.

“Соёл бол ард түмэн, улс орнуудыг холбогч гүүр юм” хэмээн ноён Вень Зябао онцолсныг хэвлэлийн бага хурал дээр сайд хэлжээ. Тийм ч учраас Сөүл дэх Хятадын төвөөр зочилж, Улаанбаатарт Хятадын соёлын төвийг нээжээ. Мөн тэндхийн хүүхэд залуусын Хятадын соёл, зан заншил, хэл, утга зохиолыг судалж байгаа арга барилтай танилцсаныг дурджээ. Айлчлалын явцад дээрх дөрвөн орны залуустай Хятадын тал хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг чухалчилсан байна.

Хэвлэлийн бага хурал дээр ойрын таван жилд Монголын 300 охид, хөвгүүдийг Хятадад зочлуулахаар болсныг дурджээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий  сайд Монголд айлчлахдаа Олон улсын хүүхдийн баярын арга хэмжээнд оролцсон нь Улаанбаатарчуудад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн болохыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлалын дүнг танилцуулахдаа хэлсэн байна. Түүнийг угтах ёслол Сүхбаатарын талбайд болох үед хүүхдийн баяр тэмдэглэж талбай дүүрэн хүнтэй байсан юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж