М.Энхсайхан: Улс төрд тогтвортой байдал л хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: Улс төрд тогтвортой байдал л хэрэгтэй

МҮАН-ын Бүгд Их хурал хуралдаж АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин оролцох шийд гаргалаа. Ингээд энэ талаар тус намын дарга М.Энхсайханаас тодруулав.


-МҮАН яагаад Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн Ц.Элбэгдоржийг дэмжиж  оролцох болсон бэ?

-Монголын Ардчилал хүндхэн замаар явж ирсэн. Монголын Ардчиллын түүхэнд анх удаагаа төрийн өндөрлөгүүд нэг улс төрийн хүчинд төвлөрсөн байна. Урд нь Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчтэй байхад Ардчилсан намаас Засгийн газрыг, Ардчилсан намаас ерөнхийлөгчтэй байхад Ардын намын засгийн газрыг сонгодог байв. Монголын төрийн өндөрлөгүүд, төрийн салаа мөчрүүд нь өөр хоорондоо “монгол төрийг шатаадаг тоглоом”-оор тоглож ирлээ. Бид энэ алдааг давтах ёсгүй гэх санааг Бүгд Их хурлаар ярилцлаа. Монголын эдийн засгийн байдал эмзэг, том том төслүүд яригдаж буй энэ цаг үед улс төрд тогтвортой байдал л хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал гэдэг нь унаж босох тухай асуудал биш, төрийн бодлого шийдэл нэг зүйл рүү хандсан, цул байх тухай. Ийм түүхэн шаардлагыг харгалзан Ардчилсан нам МУ-ын Ерөнхийлөгчид Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлсэн гэж ойлгож байна. Иймд бид Монгол Улсынхаа нөхцөл байдлыг харгалзаад АН-ын нэр дэвшигчийг дэмжээд ажиллавал яасан юм гэдгийг санал болголоо. Бүгд их хурлын гишүүд ч миний энэ саналыг дэмжсэн шийд гаргалаа.

-Энэ шийдвэрээс шалтгаалан МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн хувь заяаны асуудал хөндөгдөхгүй юу?

– “Шударга ёс” эвслийн хувь заяа нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эсэхээс хамаарах асуудал биш.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж