Энрики Иглесиас, Анна Курникова нар хуримлана

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Энрики Иглесиас, Анна Курникова нар хуримлана

Испанийн нэрт дуучин Энрике Иглесиас арван жилийн турш үерхэж буй найз бүсгүй Анна Курниковатай ирэх долоо хоногт хуримлах тухай албан ёсоор мэдэгджээ. Хосууд хуримаа үзэсгэлэнт Майамид хийхээр төлөвлөсөн бөгөөд гэрлэх ёслолын хүндэт зочдоор Женнифер Лофез, Девид Бэкхэм, Эва Лонгория, Николь нарын одод хүрэлцэн ирэх гэнэ.

Түүнчлэн Энрики өнгөрөгч лхагва гаригт 38 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн гэр бүл найзуудынхаа хүрээнд бяцхан үдэшлэг зохион байгуулсан аж. 

Энрики Мэргэжлийн теннисний шилдэг эмэгтэй тамирчин, ОХУ-ын нэрт теннисчин үзэсгэлэнт Анна Курниковатай 2002 онд өөрийн клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ.

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж