Ханхүү Харри Вашингтонд

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри Вашингтонд

Их Британийн Ханхүү Харри өнгөрөгч гуравдугаар сард АНУ-д айлчлахаа албан ёсоор мэдэгдээд байсан. Тэгвэл тэрээр өчигдөр тус айлчлалаа эхэлж, Цагаан ордны хүндэт эрхмүүд түүнийг найрсагаар хүлээн авчээ. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох зорилготой Ханхүү Харри айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Обама болон түүний эхнэр Мишель Обаматай тусгай оройн зоог барих тухай хэвлэлүүд энэ үеэр онцолсон байна.

Тэрээр айлчлалынхаа эхний өдрийг Цагаан ордны “HRH” буюу хүний эрхийн албаныхантай уулзсанаар цааш үргэлжлүүлж байгаа юм байна. Ханхүү Харригийн АНУ-д хийж буй айлчлалын гэрэл зургуудаас хүргэж байна.

А.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж