Улс төрийн хүрээнийхэн түүний энэ үйлдлийг амиа хаацайлсан үйлдэл хэмээн тодотгож байсан ч нэг хэсэг нь жинхэнэ улстөрч хүний үйлдэл хэмээн тодотгоод байсан. Тэгвэл С.Баярцогт гишүүний орыг залгах хүнээр өнөөдөр УИХ-ын Р.Гончигдоржийг тодруулж, дэд даргаар томиллоо. УИХ-ын чуулганы хуралдаанаар Р.Гончигдоржийг
УИХ-ын дэд даргаар томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслөөр санал
хурааж, хуралд оролцсон гишүүдийн 53,7 хувийн саналаар дэмжжээ.
Одоогоос долоо хоногийн өмнө түүнийг дэд даргаар томилох асуудлаар УИХ хэлэлцсэн ч Ардын намын бүлгийнхэн завсарлага авснаар гацаанд ороод байлаа. Тэд дэд даргын асуудлаар Сонгинохайрханаас сонгогдсон Д.Сумъяабазрыг тангараг өргүүлэхээр барьцаалсан юм. Гэхдээ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр энэ асуудлыг дахин хойшлуулах шаардлагагүй гэж үзэн, санал хураалт явуулснаар УИХ-ын ажлын бас нэгэн гацаа арилж, Дэд даргаар сонгогдлоо. Р.Гончигдоржийн тухайд 1990-1992 онд Монгол Улсын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1996-2000 оны хооронд УИХ-ын даргаар, 2004-2006 онд Ардчилсан намын даргаар ажиллаж байжээ.