Хятадад их хэмжээний үер болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Хятадад их хэмжээний үер болжээ

Хятадын зүүн болон өмнөд хэсгийн нутгуудад үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний үер болжээ. Үерийн гамшигт нийт 790 мянган хүн өртөж, 5 мянга гаруй айлын байшин сууц нэрвэгдээд байгаас Хунань мужид хамгийн их хохирол учирсан байна. Одоогийн байдлаар Хятадын Хунань мужид үерийн улмаас гурван хүн нас барж, 22 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Түүнчлэн Хятадын Жянси, Ахьхуй мужууд ч мөн үерийн гамшиг нүүрлээд байгаа ба дээрх гурван мужийн нийт 82 мянган га цагаан будааны талбай үерийн усанд автжээ.

Үүний зэрэгцээ Хятадын цаг уурчдын мэдээлснээр ирэх өдрүүдэд үргэлжлүүлэн аадар бороо орох төлөвтэй байгааг сэрэмжлүүлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж