Нийслэлд шинээр хоёр эрүүлжүүлэх барихаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Нийслэлд шинээр хоёр эрүүлжүүлэх барихаар боллоо

Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байр барих асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжлээ. Хотын Цагдаагийн газрын гаргасан мэдээгээр нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 196 хүн эрүүлжүүлэгдэж байгаа бөгөөд тогтоосон стандартын дагуу эрүүлжүүлэх байруудын талбайн нийт хэмжээнд харьцуулж үзэхэд хоногт 47-50 хүнийг илүү буюу багтаамж хэтрүүлэн эрүүлжүүлж байгаа ажээ.
Улсын Ерөнхий прокурорын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар 2006-2007 онуудад, Хүний эрхийн үндэсний хороо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2008-2009 онуудад хийсэн шалгалтаар эрүүлжүүлэх байруудын нэг нь ч шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ. Нийт эрүүлжүүлэх байрнуудын тав нь барилгын суурийн давхарт үйл ажиллагаа явуулдаг, зургаа нь агааржуулалтын системгүй, тав нь байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээгүй, мөн бүх эрүүлжүүлэх байрууд нь галын аюулгүй байдлын системгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хангалтгүй байгаа ажээ. Иймээс нэг ээлжиндээ 180-200 хүн эрүүлжүүлэх хүчин чадалтай, төвлөрсөн эрүүлжүүлэх байрыг Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн байна 
   
 Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж