УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг томилох асуудлыг хэлэлцэж баталсны дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал солилцсоны дараа гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр санал хураах бөгөөд мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдийг хэлэлцэх юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж