Германд 40 хүн аянганд цохиулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Германд 40 хүн аянганд цохиулжээ

Германы зүүн хэсгийн Шверин хотын ойролцоох тосгонд өнөөдөр орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд гэнэт аянга буусны улмаас 40 хүн гэмтэж бэртсний 8-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. “ABC News”-д мэдээлснээр хохирогчдын ихэнхи нь түлэгдэж, цочролд орсон бөгөөд тэднийг аврах албаны хоёр нисдэг тэрэг, түргэн тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэжээ.

Германы албаныхны мэдээлснээр Шверин хотын ойролцоох тосгонд 500 гаруй хүн нэг дор цуглан /Father"s Day/ буюу аавуудын баярын өдрийг тэмдэглэж байх үеэр тэдний ойролцоо байсан хэсэг модон дээр аянга буусан аж.

Германд аавуудын баярын өдрөөр эрчүүд гэр бүлийн бусад гишүүдгүйгээр хэсэг бүлгээрээ нэгдэн янз бүрийн аялал зохион байгуулж, их хэмжээний шар айраг уудаг уламжлалтай.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж