Lindsay Lohan сорилоо амжилттай давжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan сорилоо амжилттай давжээ

Жүжигчин Lindsay Lohan-ы 2007 онд согтуугаар машин жолоодсон хэрэгт нь холбогдуулсан шүүх хурал Лос-Анжелес хотноо болж өнгөрсөн.
Шүүх хурлыг даргалсан шүүгч Marsha Revel 23 настай жүжигчин бүсгүйд гурван жилийн тэнсэн харгалзах ял өгөх ялын тогтоол гаргасан ба ялын хугацаанд долоо хоног тутам архи, согтууруулах ундаа болон мансууруулах үйлчилгээтэй эмийн сорил өгч байх шийдвэр гаргасан. Мөн цусан дах алкоголийн хэмжээг хянах тусгай бугуйвч зүүж байхыг үүрэг болгосон.
Өнгөрсөн долоо хоногт Lindsay шүүхийн шийдвэрийг зөрчин шөнийн клубт байхад нь гэрэл зурагчид зургийг нь буулган авч хэвлэлүүдээр цацан шуугиан тариад байсан. Энэхүү зургаас үүдэн түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн, сорилд унан шоронд хоригдох эрсдэл хийлээ хэмээн яригдаад байсан билээ. Харин дуучин бүсгүй өчигдөр сорилоо өгчээ. Сорилын дүн сайн гарсан байна.
Түүний хэвлэлийн төлөөлөгч “Lindsay-гийн цусанд мансууруулах бодис илрээгүй. Түүний бугуйвчийн үзүүлэлт ч хэмжээнд зааснаас хэтрээгүй байсан. Тэрбээр эхний сорилоо амжилттай давлаа” хэмээн мэдээлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж