Топ компаниуд хэдэн ажиллагсадтай вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Топ компаниуд хэдэн ажиллагсадтай вэ?

Манай орны хувьд хөдөлмөр эрхлэлт нь анхаарал татсан чухал асуудал хэвээр байгаа билээ. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хурдацтай өсч байгаа хэдий ч хүн амын амьжиргаа дорвитой дээшлэхгүй байна. Амьжиргааг дээшлүүлэх хамгийн оновчтой гарц бол тогтвортой, баталгаат ажлын байр юм. Монголд хөдөлмөрийн насны 1 153 400 хүн байгаагаас 1 058 000 орчим нь ажил эрхэлж, 96 мянга гаруй хүн хөдөлмөр эрхлээгүй байна.Гэхдээ ажилгүйдэл 2011 онд 7.7 хувь байсан бол 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувь болж буурчээ.

Энэ эерэг үзүүлэлтэнд хувийн хэвшлийнхний шинээр бий болгож буй ажлын байр дорвитой хувь нэмэр оруулж байдаг.

 

 

КОМПАНИ

 ШИНЭЭР БИЙ
БОЛГОСОН АЖЛЫН БАЙР

\2012\

 

НИЙТ

1

Оюутолгой ХХК

1377

11150

2

М-Си-Эс Групп

929

9000

3

Эрдэнэт үйлдвэр ХХК

        

5800

4

Номин Холдинг ХХК

611

4350

5

ХААН банк

195

4300

6

Энержи Ресурс ХХК

395

2600

7

Петровис ХХК

240

2500

8

Бодь интернэйшнл ХХК

387

2000

9

Моннис ХХК

180

1800

10

Монголын Алт /МАК/ ХХК

284

1400



Тухайлбал,
2012 онд Монголын ТОП-150 компаниуд нийтдээ 15300 ажлын байр шинээр бий болгожээ. Өнгөрөгч онд үндэсний томоохон компани М-Си-Эс Групп 1000 гаруйажлын байр шинээр бий болгосон байна. Тус компанид 9 мянган хүн ажилладагаас гадна 20 мянган хүнийг дам ажлын байраар хангадаг. Гэр бүлийн гишүүдээр нь тооцвол 100 гаруй мянган хүний ажил, амьдрал энэ компанитай холбогдож өндөрүүрэг хариуцлага ногдож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж