ОХУ-д шатахуун ачсан цистерн дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

ОХУ-д шатахуун ачсан цистерн дэлбэрчээ

ОХУ-ын Ростов хотын Белая Калитва төмөр замын буудалд өчигдөр шөнө шатахуун ачсан 51 цистерн бүхий галт тэрэг замаасаа гарч, шатсан байна. Ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэнээс 11 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авчээ. Түүнчлэн эдгээр цистернүүдийн нэгээс нь хорт хий алдагдаж эхэлсэн учраас ойр орчмын 300 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, Ростов хотод онц байдал зарласан байна. “Риа новости”-д мэдээлснээр шатахуун ачсан цистерн дэлбэрсний улмаас ойр орчмын 1500 кв.метр газар галын аюулд өртөөд байгаагаас төмөр замыг хаах арга хэмжээ авч, галыг унтраахаар олон тооны гал сөнөөгчид ажиллажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж