&#34Варриорс&#34 цувралыг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

&#34Варриорс&#34 цувралыг тэнцүүллээ

"Голден Стэйт Варриорс" өнгөрсөн тоглолтод туршлага дутсаны улмаас хожлоо "Сперс"-т алдсан гэж хэлж болох ба харин энэ удаад тэд ямар ч алдаа гаргалгүй эхнээсээ л тоглолтыг өөрсдийн гарт атгаж 100:91-ээр хожил байгууллаа. Ийнхүү "Варриорс" 1997 оноос хойш анх удаа "Сперс"-ийг талбай дээр нь хожиж чадлаа.

Клэй Томпсон 34 оноо авч багаа тэргүүлсэн бол Стефен Карри 22 оноо авч багаа ялалтад хөтөллөө. Эхний хагаст Томпсон үнэхээр галзуурсан тоглолт үзүүлсэн ба 29 оноо, 14 удаагийн самбараас бөмбөг авалт хийсэн нь тэдний өнөөдрийн хожлын замыг зассан юм. Барнес 13 оноо, Карл Ландри 10 Богут 6 оноо, 11 самбар авч багаараа жигдхэн сайн тоглолт үзүүллээ.

Тим Данкан 23 оноо, Паркер 20 оноо Жинобили 12 оноо авсан ч тэд "Варриорс"-ын залуу тоглогчдыг үнэхээр барсангүй.

Карри тоглолтыг нээж эхний хоёр шидэлтээ алдаад байсан ч дараачийн хоёр шидэлтээ гурвын шугамны ардаас хийн эхний үед 11 оноог авч сайн эхэлсэн. "Сперс" Карри дээр сайн хамгаалалт үзүүлсний үр дүнд тэрээр эхний хагасын сүүлийн 10 минутад оноо аваагүй ч багийнхандаа оноо авах боломж бүрдүүлж өгсөөр байлаа.

Харин Томпсон энэ үед санаачилгыг өөр дээрээ авч дараалсан гурван онооны шидэлтүүдээ амжилттай болгосноор 52:39-өөр тэргүүлж эхэлсэн юм. Тэрээр эхний хагаст холын зайнаас найман удаа шидэж, долоог нь оруулаад байсан ба нийт 18 удаа шидэж, 11 удаа гурван онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэж, багийнхаа тэргүүллийг хадгалсаар ирсэн.

Эхний хагаст л 62:43-аар тэргүүллийг авсан "Варриорс" өмнөх тоглолтын алдаагаа гаргалгүй тооны харьцаа ойртох тутамд л минутын амралт захиалж эргүүлэн тоглолтоо авчирч байсан ба "Сперс" тоглолт дуусахад 4:23 минут үлдээд байхад Жинобилигийн гурван онооны шидэлт амжилттай болж тооны харьцаа 97:89 болж ойртсон нь тэдний хувьд хамгийн ойрхон очсон үе нь байсан байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж