Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нийслэлийн хүнсний захуудад махны үнэ буурсан дүнтэй гарчээ. Үрхийн мах өмнөх долоо хоногоос 2,6-4,8 хувиар буурсан бол хонины мах хоёр хувь, адууны мах 7,7 хувь, ямааны мах 3,2-4,6 хувиар буурчээ. Тавдугаар сарын 8-ны байдлаар махыг хамгийн өндөр үнээр худалдаж байгаа нь “Меркури”, “Бөмбөгөр” захууд байжээ. “Меркури”-д үхрийн ястай махыг 10 мянган төгрөгөөр, цул махыг 11500 төгрөгөөр худалдаж байсан бол “Бөмбөгөр”-т 9500-11000 мянгаар борлуулж байгаа аж. Харин хамгийн хямд өртгөөр махаа борлуулдаг “Хүчит шонхорт” үхрийн ястай мах 8000 төгрөг, шулсан мах нь 9500 төгрөг байв. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн мах хангалттай хэмжээнд зарагдаж байсан бөгөөд хамгийн үнэтэй үхрийн махыг кг-г нь 5900 төгрөгөөр борлуулж байлаа.
Д.ЦЭЦ