90 мянган тонн лаг шавар цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

90 мянган тонн лаг шавар цэвэрлэжээ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өрнүүлсэн “Баянголчуудын бямба” аян эхлээд даруй 10 удаагийн нийтийн их цэвэрлэгээ өрнүүлжээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 12 мянган иргэн оролцож, 500 орчим тонн хог цэвэрлэсэн байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт гэхэд л Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ-тай компаниуд хамтран үерийн даланг цэвэрлэхэд нийт 90 мянган тонн лаг шавар цэвэрлэжээ. Талбайн нийт хэмжээ 984 м.кв газар хамрах ёстойгоос одоогийн байдлаар 30 хувийг цэвэрлэсэн нь энэ аж. Хавар ирж, шар усны үер нүүрлэхээс урьтаж баянголчууд үерийн далангуудаа цэвэрлэжээ.

Сануулахад, “Баянголчуудын бямба” аянд тус дүүргийн 21 дүгээр хорооны “Хантайшир” иргэдийн нөхөрлөл бүлгийнхэн идэвхитэй оролцсон ба иргэд ийнхүү сайн дурын зохион байгуулалтад орсон нь Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачилсан аян үр дүнгээ өгч буйн нэг илрэл аж.  “Баянголчуудын бямба” аян ирэх бямба гаригт мөн үргэлжилнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж