Охиндоо Фэйсбүүк гэдэг нэр хайрлажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Охиндоо Фэйсбүүк гэдэг нэр хайрлажээ

20 настай египет эр Жамаль Ибрахим хорвоод дөнгөж мэндэлсэн охиндоо Фэйсбүүк хэмээх нэр хайрласан байна. Охиныг яг хэдийд мэндэлснийг тодорхой зарлаагүй ч гэсэн содон нэртэй охинд гэр бүлийнхнээс нь гадна огт танихгүй хүмүүс хүртэл баяр хүргэж, бэлэг илгээх хүсэлтээ тавьсаар байгаа гэнэ.

Охины бүтэн нэрийг Фэйсбүүк Жамаль Ибрахим гэдэг аж. Харин яагаад энэ нэрийг өгөх болсон талаараа Жамаль "Египетэд олон нийтийн эсэргүүцэл, жагсаал болоход фэйсбүүк их дэм үзүүлсэн тул талархсандаа энэ нэрийг хайрласан юм" гэжээ.

Египетэд 5 сая орчим фэйсбүүк хэрэглэгч байдаг гэнэ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж