Өдгөө 54 настай поп дуучин Мадонна энэ сарын 19-ны өдөр Лас-Вегасын “MGM Grand Garden Arena”-д болох “Billboard Music Awards”-ын шилдэг тоглолтын эзнээр тодрох магадлал өндөр байгаа хэмээн aceshowbiz мэдээлжээ. Учир нь өнгөрөгч онд эхэлсэн нэрт дуучны дэлхийгээр хийсэн “MDNA” аялан тоглолт ашиг орлогын хувьд ч Мадоннаг тэрбумтнуудын эгнээнд бичигдэхэд ихээр нөлөөлсөн байна. Тэрээр 88 өдөр үргэлжилсэн уг тоглолтоосоо 305 сая ам.долларын орлого олсон аж.
Түүнчлэн Мадоннагийн тоглолтоо нэрлэсэн “MDNA" цомог нь сүүлийн үед мөн chart-уудын шилдэг борлуулалттай цомгийн тоонд ороод байгаа юм байна. Хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй наадмуудын нэг, энэ удаагийн “Billboard Music Awards”-ийг Америкийн алдартай инээдмийн жүжигчин Трейс Морган хөтлөх төдийгүй Женнифер Лопез, Крис Браун, Тейллор Свифт, Жастин Бибер, Pitbull, Ники Минаж, Бруно Марс, Кристина Агелира нарын одод уран бүтээлээ толилуулах гэнэ.

Э.АНХТУЯА