
Тус хоёр хуралдаанаар МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах, эсвэл аль нэг намыг дэмжиж орох эсэх тухайгаа шийдвэрлэх юм. Урьдчилсан байдлаар МАХН-аас Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын нэр яригдаж байна. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж оролцох талтай гэнэ.
Ш.ЧИМЭГ