Ази-Орос-Америкийг холбосон төмөр зам тавигдана

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Ази-Орос-Америкийг холбосон төмөр зам тавигдана

Оросууд
дорныг өрнөтэй холбох төмөр замын шинэ коридор үүсгэх санал гаргажээ.
Тодруулбал Орос, Япон, Солонгосын хойг болон Хойд Америкийг холбосон шинэ төмөр
зам тавих төсөл боловсруулж эхэлсэн байна.

Төслийн
нийт хөрөнгө оруулалтыг 70-80 тэрбум ам.доллар болно гэж тооцжээ. Түүнчлэн
төсөл хэрэгжүүлэх хугацаа 10-12 жил болох гэнэ. Энэхүү төслийн хүрээнд нийт 580
километр төмөр зам барина. Эхний ээлжинд Оросын Транссибирийн төмөр замыг
Сахалины аралтай холбох аж. Сахалины арал нь Оросын зүүн урд хэсэгт Японы
далайтай хиллэдэг. Энэхүү арлаас Лаперузагийн хоолой дээгүүр гүүр тавих юм.
Лаперузагийн  хоолой нь Оросын Сахалины
арал, Японы хойд хэсгийн Хоккайдогийн арал хооронд оршдог юм.

Төслийн
хоёрдугаар шатанд Оросын Транссибирийн төмөр замыг Солонгосын хойд хэсэг дэх
төмөр замтай холбоно. Үүний дараа Солонгос болон Японтой холбогдсон Евро-Азийн
төмөр замыг Америкийн Аляска мужтай холбох аж. Тодруулбал Берингийн хоолой
дээгүүр гүүр барих ажээ.

Ази-Орос-Хойд
Америкийг холбосон энэхүү коридороор төмөр замын ачаа эргэлт 10-15 өдөр явах
тооцоо гарчээ. Энэ нь далайн боомтоор ачаа зөөснөөс богино хугацаа юм.    

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж