
ҮАБЗ уг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид Хангай, Хэнтийн нурууд, Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг улсын нөөцөд авч Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг УИХ-д, Үндэсний парк байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгоод байна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах тухай ҮАБЗ-ийн зөвлөмж, бусад материалыг гардуулан өгөхөөр боллоо. Уг арга хэмжээ маргааш 10.00 цагт Төрийн ордонд болох юм.
Д.ОЮУН