Хөндлөнд гал гарч 150 га талбай шатсан байна

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Хөндлөнд гал гарч 150 га талбай шатсан байна

Увс аймшийн Хөндлөнгийн Үмхий хэмээх газар түймэр гарсан тухай манай сайт мэдээлж байсан.

Өнөөдөр /05.09/ онцгой байдлын хэтэсийн дэд даргаас тодруулга авлаа. Онцгой байдлын хэлтэсээс 12 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг хоёр хоног ажиллаад түймрийг бүрэн унтраасан байна. Улаангом сум, мэргэжлийн байгууллагуудтай хамтран экологи эдийн засгийн үнэлгээг хийж хохирлын хэмжээг гаргаж байна.

Түймэрт Өтөг бууц, харгана, зэгэс гэх мэт зүйлс шатсан байна. Нийт шатсан талбайн хэмжээ урьдчилсан байдлаар 150 га талбай гэж тогтоожээ.

Эх сурвалж: www.uvsu.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж