Монголын Дмитрий Хворостовский

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Монголын Дмитрий Хворостовский

“Universe best songs-2010” уралдааны гран-при шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин  Б.Жавхлантөгс өнөөдөр 19.00 цагт Соёлын төв өргөөнд агуу их ялалтын баярыг тохиолдуулан анхны бие даасан тоглолтоо  “Эх, дороги…” нэртэйгээр ганцхан удаа тоглох гэж байна. Тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сард ОХУ-ын Москва хотноо болсон ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд 38 орны 270 оролцогчтой өрсөлдөөж, шилдэг 15-д шалгарсан, мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний ялагчаар тодорсон билээ.

“Эх, дороги…” тоглолтод Оросын алдарт дуурийн дуучин Дмитрий Хворостовскийн дуунууд дуучин Б.Жавхлантөгсийн хоолойгоор эгшиглэх бөгөөд ялалтын баярын энэ үдэш аугаа их ялалтын 68 жилийн ойд Монголын ард түмэн хүндэтгэл илэрхийлсэн, сэтгэлд хоногшсон дотно дуунууд эгшиглэсэн гайхамшигтай үдэш болох нь ээ.

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж