Род Стюарт эхнэрээсээ нууцаар салжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Род Стюарт эхнэрээсээ нууцаар салжээ

Британийн алдарт “The Rolling Stones” хамтлагийн гишүүн, дуучин Род Стюарт эхнэр Пенни Ланкастераас нууцаар салсан тухай Contactmusiс.com мэдээлжээ. Тэрээр өөрөөсөө олон насаар дүү залуу эхнэрээсээ салаад бараг хоёр долоо хоног болж байгаа гэнэ.

Хосууд 2007 онд хуримлаж, хоёр хүүхдийн эцэг эх болсон ч тэдний харилцаа ийнхүү төгсгөл болсон аж. Родыг эхнэрээсээ салсан талаар ойр дотны найзууд хүртэл мэдээгүй байсан ч тэрээр Австралийн нэгэн сэтгүүлд энэ тухай цухас дурдсанаар шуугиан дэгдээжээ.
 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж