![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/2/848ea3f0df844923/53f4c003083cccfcbig.jpg)
УИХ-ын дарга чуулганыг өндөрлүүлж хэлсэн үгэндээ маргааш чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийнхаа дагуу 09.00 цагаас эхэлнэ гэлээ. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд хуралдаад “Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байх нь зөв” гэсэн байр суурийг түлхүү илэрхийлсэн юм байна. Тиймээс маргааш чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Мөн албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хувьд Ардчилсан нам, МАН-ын бүлгийн гишүүдийн дунд үүсээд байгаа нэр дэвшигчдийн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх эсэх асуудалд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн бол маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаан мөн эгзэгтэй байж мэдэх нь. Бие даагч гишүүдийн хувьд “Д.Зоригтын оронд С.Чинзориг УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой” гэх байр суурьтай байгаа аж.