Кейт Мосс “St Tropez”-ийг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Кейт Мосс “St Tropez”-ийг сурталчлав

Хувцас загварын ертөнцөд хөл тавьснаас хойш 25 жилийнх нь ой энэ онд тохиож буй нэрт загвар өмсөгч Кейт Мосс гоо сайхны алдартай брэндүүдийн нэг “St Tropez”-ийн нүүр царай болж байгаа гэнэ. Өдгөө 39 насны босго алхаж байгаа ч үргэлж 20 настан шиг үзэсгэлэн төгс харагддаг тэрээр өөрөө ч “St.Tropez”-ийн үнэнч хэрэглэгчдийн нэг аж. Учир нь тэрээр тус брэндийн бүтээгдэхүүнүүд төрөлхийн сайхан арьстай мэт харагдуулдаг тухай “Онлайн Мэйл”-д ярьжээ.
 
14 настайгаасаа загварын гараагаа эхэлж байсан түүнийг  нисэх онгоцны буудал дээр явж байхад нь  нэгэн  загварын агентлагийн төлөөлөгч загвар өмсөгчөөр ажиллахыг урьсан гэнэ. Үүний дараа тэрээр төд удалгүй алдарт “FACE” сэтгүүлийн нүүрэн дээр гарч хорьхон насандаа сая ам.долларын хөрөнгөтөн болж чаджээ.

Иймдээ ч сайхан бүсгүйн талаар тэр дундаа хувийн амьдралыг нь сонирхох шүтэн бишрэгчид олон. Амьдралдаа олны танил олон эрчүүдтэй нэр холбогдож байсан тэрээр 2008 онд хөгжимчин Жейми Хинстэй сүй тавьж 2011 онд хуримласан бөгөөд одоогоор хосууд Лондонд амьдардаг аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж