“Хасу Мегаватт” компани МҮОХ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

“Хасу Мегаватт” компани МҮОХ-тай хамтран ажиллана

Монголын үндэсний олимпийн хороо “Рио де Жанейро 2016” олимпийн циклд хамтран ажиллах байгууллагуудтайгаа түншлэлийн гэрээ байгуулж эхэллээ.

Өнөөдөр “Олимпик хаус”-д МҮОХ, “Хасу Мегаватт” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон юм. Уг ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, “Хасу Мегават”  компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, “Хасу Мегастарс” клубын захирал Б.Баттүшиг, Монголын софт теннисний холбооны ЕНБД Э.Энхмөнх, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан нар оролцлоо. “Хасу Мегаватт” компани нь МҮОХ-ны түнш болсноор олимпийн холбогдолтой оюуны өмчийг ашиглах эрхтэй болж буй бөгөөд олимпийн сургалт, сурталчилгааны чиглэлээр голчлон хамтрах ажээ.

“Хасу Мегаватт” компани нь дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон жил спорт-олимпизмийг бодитой дэмжин ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар “Хасу Мегастарс” клуб нь 8 спортын төрлөөр 200 гаруй тамирчин бэлдэж, улс, тив, дэлхийн тавцнаас олон медаль хүртэж буй билээ. Өнгөрөгч Лондонгийн олимпийн наадамд тус клубын Д.Отгонцэцэг (эмэгтэй, 48 кг), П.Өнөрбат (эрэгтэй, 74 кг) нар чөлөөт бөхийн төрлөөр оролцож байсан юм.

Б.ХОС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж