УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдах байсан ч намын бүлгүүд Д.Сумъяабазар, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлаар хуралдаж, улмаар чуулганыг 14.00 цагт эхлүүлэхээр хойшлуулсан билээ. Гэвч одоогоор чуулганы танхимд нэг ч гишүүн байхгүй байна.
АН-ын бүлгийн хуралдаанаар “26-р тойргоос Д.Сумъяабазар, 10-р тойргоос нэр дэвшигч Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг дэмжиж байгаа. Бидний зүгээс 26-р тойргийн хороо Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа ч Үндсэн хуулийн Цэцээс хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн учраас бид Цэцийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. Тиймээс Д.Сумъяабазар, Д.Зоригт нарыг хамтад нь тангараг өргүүлэх ёстой” гэдэг дээр саналаа нэгтгэжээ. МАН-ын бүлэг мөн л дээрх асуудлаар хуралдсан ч одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Ш.ЧИМЭГ