Арслан, гарьдуудад хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Арслан, гарьдуудад хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн уламжлалт барилдаануудын нэг улсын арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох аж. Тус барилдаанд улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн амжилтаар магнайлдаг. Харин Б.Ганбат, Р.Пүрэвдагва нар аймгийн цолтойдоо түрүүлж байсан бол аварга Д.Сумъяабазар залуу бөх байхдаа, Б.Соронзонболд аймгийн арслан байхдаа тус тус үзүүрлэж байсан юм. Улсын цолны хүндэтгэлийн барилдааныг 1991 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан болсон билээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж