Гиннесийн амжилтын эзэн Э.Цацрал

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Гиннесийн амжилтын эзэн Э.Цацрал

Уран нугараач монгол бүсгүй дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд бичигдсэн тухай таатай мэдээ сонор мялааж байсан нь саяхан. Тэгвэл тэрхүү баяртай, бахдалтай мэдээний эзэн Э.Цацралын гэр бүлийнхэн түүний талаар мэдээлэл хийлээ.

Эрдэнэбилэгийн Цацрал нь 1989 онд төрсөн, нийслэлийн 31-р сургуулийг төгссөн бөгөөд багаасаа уран нугаралтад сонирхолтой байжээ. Тэрбээр 2011 онд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин н.Мажигсүрэнгийн удирдлага дор уран нугаралтаар хичээллэх болж, амжилт нь ахисаар ОХУ, Хятад, Франц зэрэг улсад болдог олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон байна. Э.Цацрал бүсгүй 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд уран нугаралтын шүдэн дээрээ тогтох үзүүлбэрээр 2 минут 34 секундын амжилтаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд албан ёсоор батламжаа гардан авчээ. Түүний өмнө уран нугараач н.Оюунгэрэл энэ үзүүлбэрээр 50 секундын амжилт үзүүлж байсан байна.

Э.Цацрал өдгөө Италийн цирктэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ирэх сарын 25-нд эх орондоо ирэх ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж