Швейцарийн парламент банкны нууцын асуудлыг ярина | News.MN

Швейцарийн парламент банкны нууцын асуудлыг ярина

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Швейцарийн парламент банкны нууцын асуудлыг ярина

АНУ-ын иргэд татвараас зугатах зорилгоор мөнгөө гадаадын банкнуудад байрлуулж байгаагийн дотор хэрэглэгчийнхээ нууцлалыг чанд хадгалдаг Швейцарийн “UBS” банкийг сонгож мөнгө хөрөнгөө хадгалуулдаг. АНУ-ын иргэдийн 20 гаруй тэрбум ам.доллар Швейцарийн банкнуудад хадгалагдаж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа бөгөөд эдгээр дансны талаарх мэдээллийг гаргаж өгөхийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Швейцарийн банкнуудаас шаардсан.

Гэсэн хэдий ч хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд гаргаж өгөхийг Швейцарийн хуулиар хориглодог тул банкнууд энэ талаар шийдвэр гаргахгүй гэсэн хариу өгсөн байна. Тиймээс энэ асуудал шүүхийн журмаар шийдэгдэхэд хүрч байгаа бөгөөд хоёр орны харилцаанд нөлөөлж магадгүй төвшинд хүрээд байгаа. Швейцарийн банкнуудын нууцлалын талаарх хуульд өөрчлөлт хийх тухай асуудлаар Швейцарийн парламент ирэх долоо хоногт хуралдаж шийд гаргах гэж байна. Тэндээс ямар шийд гаргахыг АНУ гэх мэт олон улс харж ажиглаж байгаагаас гадна Швейцарийн банкнуудад хадгаламжаа нээсэн олон мянган хүмүүс мөн анхааралтай ажиглаж байна.

Т.Бадрах 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

UNENDEE 2010-06-04 202.55.183.155

EEEE HUUREE BIDNII HAIRT ETSEG TOM HAMAR NAMBARIIN ENHBAYAR BUDAA ODOO YAANAA

Avatar

Зочин 2010-06-04 202.70.38.146

harinee ug ni bol gantshan terbum dollar yum chini gaigui bolovuu

Avatar

Зочин 2010-06-04 202.180.218.102

Хэдэн төгрөгөө татъя даа ч гэх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж