Сүүлийн үед зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон тооны хөшөө энд тэнд босгох болсон нь энэ асуудлыг зохицуулсан журам байдаггүйтэй холбоотой гэнэ. Хадгалалт, хамгаалалт муу, хариуцах эзэн тодорхой бус байдгаас үүдэн хөл нь хугархай, өрөөсөн гар нь салаад унасан хүний хөшөө цөөнгүй тааралдах болсон юм. Иймээс хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбартай холбоотой асуудлыг цэгцлэх үүднээс Улаанбаатар хотын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг боловсруулаад байна.
Улс орны болон бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг орон зайн төлөвлөлттэй уялдуулан байрлуулах, мэдээлийн санд бүртгэх, хадгалах, хамгаалах, шилжүүлэх асуудлыг энэхүү журмаар зохицуулах юм. Журамд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарыг байрлуулахад баримтлах зарчмуудыг тодорхой тусгаснаас гадна хадгалалт, хамгаалалт, өмч болон мэдээллийн санд бүртгэх, санхүүжилт зэрэг асуудлыг тусгаж өгсөн байна. Мөн хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарын талаарх асуудлыг хэлэлцэн санал боловсруулах, загвар батлах зорилго бүхий комисс байгуулахаар журамд тусгажээ. НИТХ-ын Тэргүүлэгчид эцэслэн батлах энэхүү журамаас гадна соёлын өвтэй холбоотой асуудлыг цэгцлэх бодлого боловсруулахыг хотын удирдлага үүрэг болголоо.

Л.ХАЛИУ