Технологийн дээд сургууль байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Технологийн дээд сургууль байгуулна

Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг ажлын хэсэг нь өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдан анхны хуралдаанаа Берлин хотноо хийж байжээ. Ажлын хэсгийг Монголын талаас ҮХАА-н сайд Х.Баттулга ахалдаг бол Германы талаас холбооны эдийн засаг, технологийн яамны төрийн нарийн бичгийн дарга тэргүүлдэг байна. Энэ удаагийн хуралдаанаар чухам чмар асуудал хэлэлцэж, ямар шийдэлд хүрснээ ажлын хэсгийн ахлагч нар дөнгөж сая мэдээллээ. Хуралдааны үеэр Монголын талаас Шинэчлэлийн Засгийн газар уул, уурхай, ашигт малтмалын салбарт баримталж буй бодлогоо танилцуулж, мэдээлэл өгчээ. Ашигт малтмалын салбарт хоёр улс хамтран ажиллах боломж өргөн байгааг Германы сайд нар хэлж байлаа. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын хүрээнд коксжих үйлдвэр барих, нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах, газрын ховор элементийг эрэх, хайх, олборлох, боловсруулахад хамтрах зэрэг тухайлсан сэдвийг хөндөн ярилцсан байна. Түүнчлэн хоёр улс хамтран Технологийн дээд сургууль байгуулан, мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцуулахаар болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж