Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МҮОНРТ-ийн сэтгүүлч, МГХ-ны УЗ-ын гишүүн М.Нацагдорж, Төв аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, Төв аймгийн БТСГ-ийн ахлах дасгалжуулагч н.Алтанхуяг нарын албаны хүмүүс оролцжээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Спортын мастер Г.Амарсанаа ажиллаж байна.
Тус тэмцээн 14-15 нас, 16-17 насны хоёр ангиллаар явагдаж байгаа ба багууд тойргийн журмаар өрсөлдөж хэсэг тус бүрээс шалгарсан багуудыг олимпийн системээр тоглуулж медальт байгуудыг шалгаруулах юм.
Тэмцээнд медальт байранд шалгарсан охид хөвгүүдийн багт өсвөр үеийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Монголын гандболын холбооноос 1993 оноос эхлэн МҮОНРТ-тэй хамтран жил бүр уламжлалн болгон Налайх дүүрэг, Дархан, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад МҮОНРТ-ийн нэрэмжит болгон өсвөр үеийн УАШТ-нийг зохион байгуулж иржээ.
Эхний өдөр 16-17-насны урьдчилсан тоглолтууд явагдах ба хоёр дахь өдөр нь 14-15 насны урьдчилсан тоглолтууд явагдана. Хаалтын ажиллагаа тавдугаар сарын 10-ны өдөр аймгийн Спортын ордонд болно.