Д.Сарангуа аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Д.Сарангуа аялан тоглолт хийнэ

Дуучин Д.Сарангуа уран бүтээлийн бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. Тэрээр “Залбирал дагуулсан ардын дуунууд” нэртэй тоглолтоо Ховд аймгийн төвөөс эхлүүлж, Монгол орноо тойрон аялан тоглол хийх аж. Тоглолтод бурхан шашны аялгуут залбирлуудаас гадна түүний дуулдаг “Авгын цагаан уул”, “Сүнжидмаа”, “Ганган хул” зэрэг ардын дуунууд эгшиглэнэ. Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан дуучин бүсгүй ийн 15 жилийн дараа үзэгчдэд тайлангаа тавьж байгаа нь энэ юм. Аялан тоглолт энэ сарын сүүлээр эхэлнэ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж