Сүүлийн жилүүдэд техник технологи эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор шинэ шинэ өвчнүүд тэмдэглэгдэх болжээ. Эдгээрийн нэг нь гарын сарвуу болон бугуйны өвчлөл юм. Энэхүү өвчин нь таблет, цахим ном уншигч, гар утас зэргийг удаан хугацаагаар байнга барьж хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсдэг аж. Тиймээс уг өвчнөөс сэргийлэх нэгэн таблетны гэрийг бүтээжээ. Уг гэр нь далавч хэлбэрийн хоёр хэсэгтэй, зузаан материалаар хийгдсэн учир таны гарыг халах, хөлрөх зэргээс хамгаална. Таблет, цахим ном уншигч зэргээс ялгарч буй долгионыг эрс багасгадаг учир гарт сөргөөр нөлөөлөх нөлөөллийг буруулдаг байна. Мөн та суурь болгож, ашиглаж болох ба заавал гартаа барилгүй ямар нэгэн юман дээр байрлуулаад төхөөрөмжүүдээ ашиглах боломжтой болох юм.
Т.ТҮВШИН