Уулзалтын үеэр хоёр тал тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Тухайлбал Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Монгол-Германы Уул уурхайн их сургууль байгуулж, уул уурхай, нефть, нийгмийн хариуцлага, байгаль орчин зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх. Мөн ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр Германы дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, Багануурын нүүрсний уурхайн технологийн шинэчлэл зэрэг асуудлыг шийдэхэд хоёр тал хамтарч ажиллах саналтай байгаагаа” илэрхийлэв.
Ноён Бернхард Хайтцер хэлэхдээ “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын хүрээнд коксжих нүүрс, металлургийн үйлдвэр барих, нүүрс шингэрүүлэх төсөл, газрын ховор элементийн судалгаа хийхэд хоёр улс цаашид хамтарч ажиллах боломжтой” гэдгээ уулзалтын үеэр онцлов.