Пэ Су Жи: Сонирхолтой таван баримт

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Пэ Су Жи: Сонирхолтой таван баримт

Өсвөр үеийнхэн төдийгүй үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Dream High" /Монголын үзэгчдэд “Мөрөөдлөөс ч илүү” нэрээр хүрсэн/ киноны од Пэ Су Жигийн талаар “kpopstar”-т нийтлэгдсэн сонирхолтой таван баримтыг хүргэе.

  1. Су Жи “Америкийн шүтээн”, “Х Factor” шоуны адил Өмнөд Солонгосын шинэ оддыг төрүүлэх зорилготой “Superstar K”-д оролцож байжээ. Харамсалтай нь,  шоуны дараагийн шатанд тэнцэлгүй хасагдаж байсан гэнэ. Гэсэн ч тэр шантралгүйгээр “JYP” энтертаймэнтэд суралцан, “Miss A” охидын хамтлагийн гишүүн болж байжээ.
  2. Су Жи  хятад хэлийг ханцуй шамлан судалдаг бөгөөд өрөөгөөр нь дүүрэн Хятад хэлний ном байдаг.
  3. Түүнд өөрийнх нь биеийн хэлбэр таалагддаггүй бөгөөд одоо байгаагаасаа ядаж хэдхэн см ч гэсэн өндөр болохыг хүсдэг гэнэ. Таргалахаас айдаг ч дөнгөж 47 кг жинтэй.
  4. Су Жи  аав, ээжийнхээ хамгийн хайртай, эрх дураараа охин ч уран бүтээлээсээ олсон мөнгөөр аав, ээждээ “Caffe Soo” нэртэй “Coffee shop” нээхэд тусалжээ.
  5. Су Жи гэртээ амьтан тэжээдэггүй. Тэр мууранд үнэн голоосоо дургүй.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж