В.Путины машин осолд оржээ | News.MN

В.Путины машин осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

В.Путины машин осолд оржээ

Өчигдөр Москвагийн цагаар 15.00 цагийн орчим ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путины сууж явсан машин Москва хотын төв хэсэг болох Кутузовын өргөн чөлөөнд, Украин зочид буудлаас холгүй осолд оржээ. Нүдээр харсан гэрчүүдийн яриагаар бол В.Путины машины дугуй хагарсан, зарим нь дугуй нь шатсан гэжээ. Засгийн газрын тэргүүний цуваа 140 км цагийн хурдтай явж байсан аж. Дугуй хүчтэй хагарах чимээ гарч, асар хурдтай явж байсан цуваа хурдаа огцом 20 км цаг болтол сааруулсан гэнэ.
Гартаа цүнх барьсан В.Путин гүйн гарч өөр машинд сэлгэж суухыг ч хүмүүс харсан байна. Хамгаалалтын албаныхан асар богино хугацаанд дугуйг сольж цуваа хөдөлсөн аж. Зам дээр хурц иртэй төмөр байсан гэж ослын шалтгааныг үзэж буй аж.
Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын Хэвлэлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Песков мэдээлэл хийж осолд орсон Мерседес Pullman лимузинд Засгийн газрын тэргүүн сууж явсныг нотолжээ. Машины дугуй гэмтсэн ч аюул учраагүй гэж тэрбээр хэлсэн байна.
В.Путины машин осолд орсон нь ганц энэ удаагийнх биш. Өмнө нь Ерөнхийлөгч байхдаа таван ч удаа эрсэдэлтэй байдалд орж байжээ. 2002 онд л гэхэд түргэний тэрэгтэй Ерөнхийлөгчийн хамгаалалтын машин мөргөлдөж дөрвөн хүн хохирч байжээ.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-04 202.179.20.168

LaCie компаний 4TB буюу 4000GB багтаамжтай 4big Quadra зөөврийн супер хард зарна 88664040

Avatar

p***a 2010-06-04 123.120.62.126

ene neg ** yum medee bolgon deer shal uur huviin erh ashigaa huusun zar tavican bhiin ydargaatai g**** ve naad hujaagas buunuur ni oruulj irj bga hulhi yumiig chin hen tooj avahiin zailuul hun avahgui blhoor l bainga zar taviad bdg bh l da

Avatar

Зочин 2010-06-04 182.160.27.15

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ 9975-7810 adidas nike umbro puma

Avatar

Зочин 2010-06-04 182.160.27.15

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ 9975-7810 adidas nike umbro puma

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж